8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгож, Ковид-19-ын тандалтын шинжилгээнд хамруулж байна

2020-11-26 13:20:00

Нийслэлийн нийгмийн халамжийн газар ЭМЯ, УНТЭ, УХТЭ, ГССҮТ болон дүүргүүдийн Эрүүл мэндийн төв хамтран нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгож, өрх бүрээс нэг гишүүнийг Ковид-19 халдварын тандалтын шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар 3400 өрхөд амны хаалт олгосон бөгөөд тандалтын шинжилгээнд 627 иргэнийг хамруулаад байна. Мөн 1072 өрхөд амны хаалт олгох ажил үргэлжилнэ. Цаашид үе шаттайгаар дээрх ажлыг зохион байгуулж, эмзэг бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж ажиллах юм.

ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл