8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн алба хаагч өсвөр насны охидыг хүчирхийлжээ

2020-11-26 14:00:00

Цагдаагийн алба хаагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэг гарлаа.

Тодруулбал, өнгөрөгч баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байранд уг хүчингийн хэрэг үйлдэгдсэн байна. Хэргийн сэжигтэн Г нь тухайн өдөр ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй 17 настай хоёр охиныг хүчирхийлжээ. 

Тухайн хэргийг хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Хэргийн газар хяналт шалгалтын ажиллагаа явуулахад, “Грантс” нэртэй вискиний шил, биологийн шингэнээр бохирлогдсон цаас зэрэг олджээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment