8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ: Орхон аймагт талхыг 850 айлд нэг бүрчлэн хүргэхдээ 50-150 төгрөгийн нэмэгдэлтэй хүргэж байна

2020-11-27 10:27:59

Өчигдрийн 12.00 цагийн байдлаар дөрвөн дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна. Мөн Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийж байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор зах амарсан байна. Мөн Баянгол дүүрэгт байрлах Орхон зах, Гэгээ зах, Хархорин зах, Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул зах, Баянзүрх дүүрэгт байрлах Шинэ сансар зах, Дарь эх зах, Баянзүрх-1 зах, Нарантуул-2 зах, Алтжин Бөмбөгөр, Содон Бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Хан-Уул дүүрэгт байрлах Органик зах, Лавай зах, Буянт-Ухаа зах, Саямаа зах, Монополь зах, Их наяд захууд тус тус амарч байна. 

Нэг. Зах, дэлгүүрүүдийн мэдээлэл 

1. Баянгол дүүрэгт байрлах Барс-1, Барс-2, Таван-Эрдэнэ, Хороолол захуудад тус тус хяналт шалгалт хийж байна. 
2. Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-2 зах, Офицер захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Баянзүрх-2 захад худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8200, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 11500, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна. Монгол төмс 900, лууван 1500, монгол сонгино 2800, өндөг 400 төгрөг байна. Офицер захад худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000 төгрөгийн үнэтэй байна. Тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. 
3. Сүхбаатар дүүрэгт байрлах Бүрэн плаза худалдааны төв, Хур супермаркет, нэг эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Бүрэн плаза худалдааны төвд худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, эмийн санд худалдаалж буй нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодисын үнэ тогтвортой, нөөц хэвийн байна. 
4. Чингэлтэй дүүрэгт байрлах “Мөнгөн аривжих” хүнсний дэлгүүр, “Дуки” хүнсний дэлгүүр, “Ачтан” хүнсний дэлгүүрүүдэд үнийн судалгаа, хяналт шалгалт хийв. “Мөнгөн аривжих” хүнсний дэлгүүрт худалдаалж буй өндөг 450 төгрөгөөр зарагдаж байгааг 400 төгрөг болгон буулгуулж, санууллаа. Бусад дэлгүүрүүдийн үнэ тариф хэвийн байв. Дээрх дэлгүүрүүдэд QR кодыг авч хэрэгжүүлэх талаар санууллаа. 
5. Орхон аймагт талхыг ширхэглэн 850 айлд нэг бүрчлэн хүргэж байна. Энэ талаар тодруулахад 2 машин нэмсэн, шатахуунд 70 мянган төгрөг, өдөртөө 4 хүн уртасгасан цагаар ажиллуулж байна, ХХААГ-тай энэ асуудлыг зөвшилцсөн гэсэн тайлбар өглөө. Талхыг хүргэхэд ойрын зайнд 50 төгрөг, дундаж зайд 100 төгрөг алслагдсан зайнд 150 төгрөг нэмж байна. 
6. Дархан-Уул аймагт бөөний худалдаа эрхэлдэг “ТЕСО” корпорацийн “Грийн” ХХК-ийн Дархан дахь салбар, Луча ХХК, Таван богд ХХК, Оргил худалдааны төв, Номин худалдааны төв, Дархан захын махны болон гурил будааны жижиглэн худалдааны контейнеруудад хяналт шалгалт хийлээ. Оргил худалдааны төв үнээ нэмсэн газруудаас бараа авах гэрээгээ цуцалсан байна. Тухайлбал “ТЕСО” корпорацийн “Грийн” ХХК нь Затея 5 литртэй ургамлын тос 3200 төгрөгөөс 4000 төгрөг болсон, хөнгөлөлттийн картыг 2% байсныг 3% болгосон байна. 
7. Өвөрхангай аймгийн хувьд худалдаа үйлчилгээ 09:00-18:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Арвайнсор” худалдааны төвд хяналт шалгалт хийлээ. Иргэдийн хөдөлгөөн бага, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөлтгүй, хэвийн байна. Ургамалын тосны нийлүүлэлт, үнэ нэмэгдсэн, махны нийлүүлэлт их байна. 
8. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 14, чатботод 3, дуут шуудангаар 12, ибаримт апликэйшнээр 1 иргэн тус тус хандсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл