УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг энэ сарын 24-нд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Энэ шийдвэрийг Г.Түвшинжаргал болон өмгөөлөгч Д.Пүрэвбаатар эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Энэ талаар ЦЕГ-аас Г.Түвшинжаргалын өлсгөлөн зарлах талаархи албан ёсны мэдэгдэл ЦЕГ-т ирээгүй хэмээн мэдээлсэн ч худлаа мэдээлэл өгсөн бололтой. Өнөөдрийн байдлаар Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 52 цаг болж байгаа бөгөөд нарлагаанд гарахгүй, хоол идэхгүй, өмгөөлөгчтэйгөө ч уулзахгүй хэмээн хорих ангийн захирагчид мэдэгдсэн байна. Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 461 дүгээр хорих ангид очиж, Г.Түвшинжаргалтай уулзахаар явсан байна. Мөн Г.Түвшинжаргалыг хүүхэдтэй нь долоо хоногт ганцхан удаа уулзуулахыг зөвшөөрсөн бөгөөд өнөөдөр уулзах өдөр нь юм байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 52 цаг болж байна
2016-03-29 12:26:00