8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА БОЛОН СУЛЛАГДСАН ӨСВӨР НАСНЫ ЗАЛУУЧУУДЫГ НИЙГЭМШҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2020-05-18 18:00:00

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн нар  

 “Хорих ял эдэлж байгаа болон суллагдсан өсвөр насны залуучуудыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцох уулзалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Цэнгэлбаяр нар оролцлоо.


Хамтын ажиллагааны хүрээнд хорих ял эдэлж буй өсвөр насны болон залуучуудад хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, хүмүүжлийн ажил зохион байгуулах, суллагдахаас өмнө нийгэмд эргэн нэгтгэхэд бэлтгэх, суллагдсаны дараа амьдрах орчин, нөхцөл, гэр бүлийн байдал, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх боломж зэргийг судлан амьжиргааг дэмжих хөтөлбөрт хамруулах, ажлын байранд холбон зуучлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл