8o
Улаанбаатар хот
mobile menu

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР НАРАНТУУЛ ХУДАЛДААНЫ ТӨВД “ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2020-03-31 16:00:00

Өнөөдөр 2019.10.17-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Нарантуул Олон Улсын худалдааны төв хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” ОУ-ын худалдааны төвд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Э.Мандуул, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсийн дарга Г.Мөнхнасан, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээл  нар оролцов.  

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны гол зорилго нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм.

Мөн энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байгууллагууд бусдадаа түгээн дэлгэрүүлж, санаачилгатай ажиллахыг уриалж байгаагаараа онцлог болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл