8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутаг руу зорчих иргэдийн шинжилгээ өгөх 22 ЦЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

2020-11-30 14:00:00

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид орон нутаг зорчих хүсэлтэй иргэдийн шинжилгээ өгөх 22 цэгийн халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна. Шинжилгээнд 2020-11-29-ний өдөр 11361 иргэн хамрагдлаа. Тус цэгүүдэд ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ.

Шалгалтын явцад шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй байна. Мөн 4, 62, 39, 44-р сургуульд байрласан шинжилгээний цэгүүдэд хүн хоорондын зай барих дэглэм зөрчигдөж, бөөгнөрөл үүссэн, бүртгүүлээгүй иргэд ирж, дугаарлан зогссон зөрчил гарсан. Хог хаягдлын уут хүрэлцээгүй 37-р сургууль, гар ариутгалын бодис хүрэлцээгүй 39-р сургуулийн зөрчлийг арилгуулсан. Бүх цэгүүдэд техникийн саатал гарснаар бүртгэл удаашралтай явагдсан зэрэг зөрчлүүд гарлаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл