Өнөөдөр нээлтээ хийх ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл төрийн ордын баруун хаалган дээр жагсаж байгаа билээ. Тэгвэл тэдний жагсаал хурцдаж, ойр орчимд шар нунтаг зүйл цацсанаар замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Одоогоор албаныхан Төрийн ордны баруун жигүүрийг хамгаалалтад авч, шар нунтаг зүйл юу болохыг тогтоохоор ажиллаж байна.
Төрийн ордныг цагдаа нар хамгаалж байна
2016-03-29 12:57:00