8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хост” констракшн компани төрийн албан хаагчдад маск хандивлав

2020-12-02 13:00:00

Цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад Хост констракшн компанийн зүгээс маск хандивлалаа.

Хост констракшн компанийн захирал Б.Алтангэрэл нийт 7777 ширхэг маскийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасанд хүлээлгэн өглөө.

Тэрбээр коронавируст цар тахлын халдвараас нийслэлийн иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Нийслэлийн онцгой комисс, төрийн албан хаагчдад Хост констракшн компанийн нийт ажилтнуудын сэтгэлийн үгийг дамжууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл