Өнөөдөр Төрийн ордны гадна жагсагчид зам дагуу үл мэдэгдэх шар нунтаг цацаж улмаар замын хөдөлгөөнийг хаахад хүргэсэн. Тэгвэл тус шар нунтгийг Нийслэлийн онцгой байдлын албаны холбогдох хүмүүс ирж, аюулгүй болгосон байна. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлстээс уг жагсаалыг зохион байгуулагчдаас яг одоо байцаалт авч буй юм байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан цөмийн асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг эсэргүүцсэн бөгөөд төслүүдийг Засгийн газар эргүүлэн татсан байна.
Жагсаалыг зохион байгуулагчдаас байцаалт авч байна
2016-03-29 13:35:00