8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдөр Нийслэлээс орон нутаг руу 2,531 иргэн зорчжээ

2020-12-02 13:30:00

Хөл хорионы улмаас нийслэл болон орон нутагт гацсан иргэдийг өчигдрөөс хот хооронд зорчуулж эхэлсэн. Тухайн өдөр нийт 88 автобусаар 2,735 иргэн зорчжээ.

Тодруулбал, нийслэл хотоос орон нутаг руу 14 чиглэлд 74 автобусаар 2,531 иргэн зорчсон бол орон нутгаас нийслэл рүү 14 автобусаар 204 хүн зорчсон байна.

Харин Улаанбаатараас хувийн 255 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорин хөдөлжээ. 

Өчигдрийн байдлаар 

  • Бүртгэлийн 119.mn сайт ажиллахгүй
  • Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй
  • Нийтийн тээврээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг саатал үүссэн.

Иймд бүртгэлийн 119.mn сайт бүрэн ажиллахгүй тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессежээр хүргэх, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэжээ.

Өчигдрийн байдлаар нийслэлээс орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ авах 20 цэгт өчигдөр 6,662 хүн шинжилгээнд хамрагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл