8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 89.828 хүн хамрагдлаа

2020-12-03 11:08:16

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.

ТУХАЙЛБАЛ:

·         2020.11.14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг,

·         2020.11.17-ноос эхлэн “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв,

·         2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 89.828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл