8o
Улаанбаатар хот
mobile menu

Ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд гурван тэрбум төгрөг зарцуулна

2020-12-04 16:03:00

Халдвар гарсан аймаг, хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд гурван тэрбум төгрөг зарцуулна гэж өнөөдөр Засгийн газраас мэдээллээ.

Тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэгт зайлшгүй шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Халдвар гарсан зургаан аймаг, Улаанбаатар хотын удирдлагуудын ирүүлсэн хүсэлтийг Сангийн яам хянасан. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдвэрлэж эхэлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл