8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутаг руу онгоцоор явах хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулан нислэг үйлдэж эхэллээ

2020-12-04 11:23:34

Улс орон даяар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан. Улаанбаатарт болон орон нутагт гацсан иргэдийг коронавирусийн шиинжилгээнд хамруулан зорчигч тээврийн автобус болон хувийн унаагаар нь явуулах зохицуулалт хийгээд байгаа.

Түүнчлэн онгоцоор явах хүсэлтэй иргэдийг ч шинжилгээнд хамруулан нислэг үйлдэж эхэллээ. Эхний нислэг өнөөдөр өглөө Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймаг руу хийгдэж байна.

Тодруулбал, "Аэро Монголиа" ХХК, "Хүннү Эйр" ХХК орон нутаг руу нислэг үйлдэж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл