8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайжруулсан шахмал түлшийг орон нутаг руу тээвэрлэхийг завджээ

2020-12-07 16:25:00

Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдах шийдвэр гарсан. Тус шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө орон нутаг  явах хоёр иргэн машиндаа сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гарсан байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах бөгөөд зөвхөн энэ хороодод сайжруулсан түлш түлнэ. 

Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэж гарахгүй байхыг анхаарууллаа. Энэ нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшний хомсдолд оруулахгүй байхад чиглэгдсэн арга хэмжээ гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл