8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас ХОЁР ХҮҮХЭД амиа алдлаа

2020-12-04 13:16:55

Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 559 дуудлага мэдээлэл иржээ.

Эдгээрийн 473 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан ба бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтсэний хоёр нь орон нутагт болжээ.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4,
  • Онхолдох хэлбэрээр-2,
  • Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.12.01-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн 4 замын уулзварт Foton маркийн Э жолоочтой ачааны автомашин Toyota Cresta маркийн Т жолоочтой суудлын автомашинтай мөргөлдөж, Toyota Cresta маркийн автомашины жолооч 19 настай, эрэгтэй Т, зорчигч 17 настай, эрэгтэй Ш нарын амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
  • 2020.12.01-ний өдрийн 21 цагийн орчимд Хөвсгөл аймаг Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг  /сумын төвд/ шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.12.03-ны өглөөний  06 цаг 40 минутын орчим ХУД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн хашаанд Daewoo bus маркийн автобусанд засвар үйлчилгээ хийж байсан гэх 25 настай, эрэгтэй Ц нь автобусанд дайрагдаж амь нас нь хохирсон,
  • 2020.12.03-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим Төв аймаг Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин нь явган зорчигч, 4 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл