8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгаас ирсэн Автобусны жолооч нар хонох, хооллох газаргүй байна

2020-12-04 13:52:00

Монгол улсад коронавирус дотоодод халдвар тархсантай холбоотой Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой комисс зэрэг шийдвэр гаргах төвшний байгууллагууд тогтоол журам гаргаж шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ сарын 1-10-ыг хүртэл Нийслэл Улаанбаатар хотод гацаад буй иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг зохион байгуулахаар ажиллаж эхлээд 4 хонож байна. Энэ өдрүүдэд Улаанбаатар-Орон нутгийн 59 чиглэлд 255 тээврийн хэрэгслээр 8431 зорчигч зорчсон байна. Харин орон нутгаас  Улаанбаатарт 44 чиглэлд 122 тээврийн хэрэгслээр 2592 зорчигч зорчжээ. Дээрх хугацаанд 2 талдаа нийт 11023 зорчигч зорчсон дүн мэдээг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.

Дээрх шийдвэрийн дагуу Хот хоорондын тээвэрлэлт хийдэг байгууллагууд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээний дагуу тээвэрлэлт хийж хот хоорондох явж байгаа ч тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын эрүүл мэнд, тэдний аюулгүй байдалд, автобус доторх халдвар хамгаалалтын дэглэмд хамааралтай ариутгал, тусгай өмсгөл, автомашины бүрэн бүтэн байдлыг жолооч өөрөө хариуцаж байна. Энэ нь жолоочийн ар гэрийн амьдралд хүндээр тусч байгааг хэн ч анхаарсангүй хэдэн жишээ тавья.

  • Том оврын Автобусны жолооч бүхэн доод тал нь 40-50 саяын банкны зээлтэй. Сард дунджаар 800-1сая төгрөгийн банкны зээл төлдөг. Хот хоорондын тээвэрлэлт зогсвол тэдний орлого ч мөн адил зогсдог
  • Автомашины бүрэн бүтэн байдал юу юунаас чухал нь мэдээж. Хот хооронд явж буй автобуснууд тогтмол үзлэг оношилгоонд хамрагддаг. Өмнө нь бүхэл автобуснуудын дөрвөн улирлын дугуйтай явахыг зөвшөөрч байсан. Одоогийн үүсээд буй нөхцөл байдалд хүндэрсэн энэ цаг үед Автобусны хуучин дугуйг заавал “Өвлийн дугуй тавь, Үгүй бол тээвэрт явуулахгүй” гэжээ ингэснээр нэг автобусанд доод тал нь 4 сая төгрөгөөр шинэ дугуй авч тавих болж.
  •   Тээвэрлэлтэд гарч буй автобус тус бүр Авто тээврийн үндэсний төв, Өөрийн тээврийн компанид татаас төлдөг. Гэсэн ч тэд автобус доторх халдвар хамгаалалтын бодис, гар ариутгагч, жолоочийн хувцас хэрэгсэл гэх зэргийг мөн л жолооч өөрийн халааснаас гаргана.
  •   Зам зуур автомашинд эвдрэл гэмтэл учирвал мөн л жолооч өөрөө хариуцана.
  •  Мэдээж тээвэрлэлтийн шатахууны үнийг тэд өөрсдөөсөө гаргана. 
  • Орон нутгаас тээвэрлэлт хийхээр ирсэн жолооч нарыг хаана байрлуулах, тэдний шинжилгээг хэрхэн авах тухай нэг ч мөр тогтоол шийдвэр байхгүй.
  •  Автобусаа байрлуулж тавих зогсоол байхгүй.
  • Орон нутгаас ирсэн жолооч нар автобусаа төлбөртэй зогсоолд тавьж ихэвчлэн буудалд нэг хоноод л буцдаг. Дулааны улиралд автобусандаа хонох, зарим нь хамаатаныдаа хоноод буцдаг.

Одоогийн энэ үед тэд айлд очиж болохгүй буудлууд ажиллахгүй байгаа. Төлбөртэй зогсоолууд ч ажиллахгүй байгаа. Орон нутгаас ирсэн жолоочийн шинжилгээний хариу гарсны дараа онлайнд автобусны дугаар орж байгаа тул жолооч нар хотод хэд хонох нь тодорхойгүй тэд хаана хонож, хаана хооллох нь тодорхойгүй. Ёстой л амьд хүн аргатай гэдэг шиг дор бүрнээ л аргаа олж байх шиг байна. Жолооч нар олон зуун километр замыг хахир хатуу хүйтэнд, хагас шөнийн нойроо хугалсан байж ард иргэддээ эрүүл аюулгүй, зорьсон газарт нь хүргэх гэсэн зорилгоо биелүүлэн тээвэрлэлт хийж байна. Тэд буцаад тээвэртээ гарахдаа сайн амарч, замын ядаргаагаа тайлсан байх учиртай ч тэдэнд тийм боломж бүрдэхгүй байгаа нь үнэхээр өрөвдмөөр, тэд чинь хүн шүү дээ. Ар гэртээ амьдралтай. Өнөөдөр тэднийг хариуцсан  Авто тээврийн үндэсний төв тэдэн иргэнийг орон  нутагт нь буцаалаа гэж байгаа ч тэднийг хэн хүргэж ямар нөхцөл байдал туулж хүргэж байгааг мэдэж байгаа болов уу? Ядаж нийслэлээс гарах тээврийн товчоонд дээрээ жолооч нартаа зориулсан оношлуур байхгүй. Тэдний шинжилгээний хариу 2-3 хонож гарч байна. Тэднийг нэгдсэн журмаар байрлуулах байр гаргаж өгсөнгүй, хооллох хоолны газар ч байхгүй. Автобусаа тавих талбай ч байхгүй. Энэ онцгой нөхцөлд хамгийн хүнд хүчир ажлыг нугалж ард иргэддээ халуун ам бүл дээрээ сэтгэл амар очих үүрэг гүйцэтгэж байгаа. Жолооч нараа даанч үл тоож байгаа нь илт байна.  

Сэтгүүлч: Д.Дорждэрэм

No description available.

No description available.

No description available.'

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kenchbish
Ибаримт олгодогбүх хоолны газруудыг захиалгат болон хүргэлтийн үйлчилгээ эрхлүүлэхээр нээх хэрэгтэй шүү дээ СUгийнхэн энэ төрлийн үйлчилгээ эхэлчихсэн Одоо хориглох нь утгагүй болноБасск
2020/12/05 66.181.161.83
ард
хоолны газар буудлаа хэвийн ажилуулаа жолооч нар ядраад зам аваарт орвол чах вэ
2020/12/05 150.129.142.38
ЗОЧИН
Нас биед хүрсэн хүмүүс байна, өөрсдөө зохицуулах хэрэгтэй, тэр болгоныг төрөөс зохицуулах юм. Өөрсдөө арчаагүй байна
2020/12/05 192.82.67.124
Жолооч нараас илүү зовсон хүн олон бна
Хүн бүр л нэг зовлонтой, гачлантай. Тэр бүрийг төр засаг, биднээс хураасан татвараасаа харж үздэг. Төр засаг өөрөө мөнгө тарьж ургуулдаггүй, хэвлэж гаргадаггүй. Ажлаа хийгээд орлогоо олоод явж байгаа
2020/12/05 172.90.225.129
z
iim bna tegeech ingeech geed bugd gonginood bh yum uls yah bj bna
2020/12/04 66.181.190.9