8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2020-12-07 11:11:44

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл