8o
Улаанбаатар хот
mobile menu

90 мянга орчим айлд гал түймрийн хяналт хийхэд 25% нь цахилгаан дамжуулах утасны шаардлага хангаагүй

2020-12-07 11:48:14

Улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулжээ. 

Хяналт шалгалтаар 89,976 айл өрх хамрагдсанаас гал түймэр гарч болзошгүй 160,420 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 6,591 зөрчлийг арилгуулсан байна. 

Харин 153,829 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 30, мэдэгдэл 1,557, танилцуулга 40 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллажээ. 

Нийт зөрчлийг шалтгаанаар нь харвал:

  • 25% нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй
  • 24% нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан,
  • 15% нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй
  • 13% нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр,
  • 12%ь нь халуун үнс, нурам хийх сав шаардлага хангаагүй,
  • 11% нь бага насны хүүхдээ орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл