8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймаг зорчих хөдөлгөөндөө хязгаар тогтоов

2020-12-08 10:57:07

Завхан аймгийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 7-ны өдөр захирамж гаргаж, аймаг, сумдын төв доторх зорчих хөдөлгөөнийг 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ. 

Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхээр 5,000 орчим иргэн бүртгүүлснээс арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 1,800 гаруй иргэн ирсэн байна. Эрсдэлтэй бүс нутгаас иргэд ийнхүү олноороо ирж буй тул Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдан дараах шийдвэрүүдийг гаргажээ.  

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа цуцлагдах хүртэлх хугацаанд өдөр бүрийн 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар шийдвэрлэжээ. 
  2. Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд гэрийн тусгаарлалтад байх үеийн журмыг мөрдүүлж, хяналт тавихад төрийн болон төрийн өмчит байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж, эргүүл жижүүрээр ажиллуулахыг холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч, сумын Засаг дарга нарт даалгав.
  3. Гэрийн тусгаарлалтад байх иргэдийн шаардлагыг хангуулж, хяналт тавих, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хяналтыг хэрэгжүүлэх журам, ажлын төлөвлөгөө, зураглал, цагийн хуваарийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу боловсруулж, хэрэгжилтийг олон нийтэд тайлагнахыг тус тус үүрэг болгожээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл