8o
Улаанбаатар хот
mobile menu

"Модерна" компанийн вакциныг Монгол Улс худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцжээ

2020-12-08 10:58:38

КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж АНУ-аас манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэжээ. 

COVID-19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр уулзалт хийсэн байна. Энэ үеэрээ КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад талархал илэрхийлжээ.

Мөн АНУ-д үйлдвэрлээд байгаа, "Модерна" компанийн вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцан санал солилцсон байна.

 

Биотехнологийн "Модерна" компани коронавирусийн эсрэг бүтээсэн вакциндаа түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын засгийн газарт гаргаад байгаа юм.

Тус компанийн бүтээсэн вакцины сүүлчийн шатны туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment