Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний зах, дэлгүүрүүдийн мах, өндөг, хүнсний ногооны үнэ, ханшид хяналт тавин ажиллаж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын товчоод, хүнсний зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй зоориуд, бөөний төв, зах худалдааны төвүүдээр төрийн байгууллагуудын хамтарсан нэгдсэн шалгалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү шалгалтаар зөвхөн үнийн хөөрөгдөл бий эсэхэд хяналт тавиад зогсохгүй эрүүл ахуй, аюулгүй байдал гээд бүхий л чиглэлээр шалгалт хийх гэнэ.