8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобусыг 14 хоногт бүрэн ариутгаж халдваргүйжүүлэхийг анхаарууллаа

2020-12-08 12:30:00

ЭМЯ-наас нийтийн тээврийн нэг автобусанд 15-аас ихгүй иргэд зорчихыг анхааруулан зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт өдөрт 860 гаруй автобус үйлчилгээнд гарч, өдөрт 130 гаруй мянган хүн зорчиж байна. Сүүлийн өдрүүдэд зорчигчдын тоо өсөх хандлагатай байгаа тул ЭМЯ-наас нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхааран халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг санууллаа.

Тодруулбал, нийтийн тээвэр эцсийн буудал бүрд зорчигчдыг буулгаж 15-20 минут бүх цонхыг онгойлгон нэвт салхилуулан агаар оруулж сэлгэсний дараа дараагийн ээлжийн зорчигчдыг авахыг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөж байна.

Орой ээлж буусны дараа мөн эцсийн буудалд "Белизна"-гийн уусмалтай халдваргүйжүүлэх бодисоор автобусны бүх суудал, бариул зэрэг хүний гар хүрч болох бүх зүйлийг ариутгахыг зөвлөж байна. Зорчиж буй нөхцөлд хүн хоорондын суух зайг 1.5 метрт барьж ийм тэмдэглээг хийж зорчигч нарыг нэг суудал алгасуулан суулгаж байх, мөн автобус дотор спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах зэргийг зөвлөн халдвараас сэрэмжлүүлж байна.

Мөн 14 хоногт нэг удаа, автобус бүрийг мэргэжлийн байгууллагаар ариутгаж халдваргүйжүүлэх шаардлагатайг хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл