8o
Улаанбаатар хот
mobile menu

Амьгүй төрсөн нярайг уутанд хийж хаясан хэрэг гарчээ

2020-12-08 15:00:00

Амьгүй төрсөн нярайг уутанд хийн хаясан хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 11:20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс нярай хүүхдийн цогцос олдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн нярайн эх болох 28 настай эмэгтэй О гэгчийг илрүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар иргэн О нь өөрийн оршин суух хаягтаа эр хүйсийн 4.2 килограмм жинтэй ургийг амьгүй төрүүлж, гялгар уутанд хийн хогийн цэгт хаясан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ хэргийг шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл