8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймагт 2300 гаруй хүн тусгаарлалтад байна

2020-12-09 11:38:21

Архангай аймаг нэг гэр бүлийн гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Халдвартай иргэдийн ойрын хавьтал гурван хүн Ихтамир суманд, Өгийнуурт 2, Батцэнгэлд 69, нийт 74 иргэн тусгаарлах байранд байна.

Хоёрдогч хавьтлаар Ихтамирт 233, Өгийнуурт 104, Батцэнгэлд 518, нийт 855 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Үүнээс гадна хот хоорондын зорчих хөдөлгөөнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 1228 иргэн байгаа бөгөөд тусгаарлагдаж буй иргэдэд тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна хэмээн Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл