8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдөр 3,024 тээврийн хэрэгсэлд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох QR код олгожээ

2020-12-09 11:41:35

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын мэдээлснээр өчигдөр Улаанбаатар хотод 1,396 тээврийн хэрэгслээр 3,126 зорчигч нэвтэрч, 1,826 тээврийн хэрэгслээр 7,072 иргэн нийслэлээс гарчээ. 

Дотоодод коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш хугацаанд Улаанбаатар хотод орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хяналт тавьж байгаа юм.

Мөн үйл ажиллагаа нь нээгдсэн 18 төрлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох QR код олгож байна. Өчигдөр 3,024 тээврийн хэрэгсэл QR код олгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл