8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар нийт долоон ой хээрийн түймэр гараад байна

2016-03-29 16:15:00

Он гарсаар улсын хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Биндэр суманд тус бүр 1 удаа нийт 4 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1.5 га ой, 15350 га хээр, нийт 15351.5 га талбай түймэрт өртөөд байна.

Мөн ой, хээрийн гал түймэрт 2 гэр, 1 саравч өртөж, 40 толгой мал хорогджээ.

Түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 71 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 61 албан хаагч, 8 автомашин, орон нутгаас 197 иргэн, 24 автомашин тус тус дайчлагдан нийт 329 хүн, 38 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Тиймээс иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн  эргэн тойронд 100-аас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл