8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач О-д хүнлэг бусаар хандсан албан хаагчдад хариуцлага тооцохыг үүрэгджээ

2020-12-09 12:04:08

Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд Архангай аймгаас Улаанбаатар ирсэн иргэнийг товчоогоор нэвтрүүлээгүйн улмаас харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, товчоогоор орж ирэх гэсэн иргэний бие муудаж, яаралтай нэвтрэхийг хүссэн ч тухайн газарт байсан эмч нар дээрээс оруулахгүй байх чиглэл өгсөн хэмээн оруулаагүйн улмаас тухайн иргэн машин дотроо харамсалтайгаар амь насаа алдсан юм. 

Харин УОК-оос талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мөн цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болгосон байна. 

Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ямар өрөвдмөар юм бэ даанч дээ хүн чанар хаана байнаа
2020/12/10 66.181.179.228
Zochin
Malnuud ve .es judaggui dur esgegch nar ami goriloj amid bh gj haa hol gszraas ochij bhad shuurhai nevtruuleh uureg oghod yaadag tenguud ve .bolioocheeee.ydarsn adr tumnee
2020/12/09 66.181.161.27
Zochin
Дэндүү хүнлэг бус юмдаа юуч гэж хэлмээр юмдээ хэлэх үг олдохгүй байна.хөдөө хээр ийм явдал болсон бол өөр хэрэг.товчоон дээр гэхээр бүх салбарын шуурхай ажиллагаатай холбоотой албан тушаалтан байгаа б
2020/12/09 202.126.89.21