8o
Улаанбаатар хот
mobile menu

Х. Дуламсүрэн: "Queen's Med clinic and luxury salon" 2020 онд үйлдвэрлэгдсэн, шинэ загварын лазерыг  эмчилгээндээ нэвтрүүллээ

2020-12-09 15:37:00

Манай сайт энэ удаад "Queen's Med clinic and luxury salon"-ы арьс гоо заслын эмч Хишигжаргалын Дуламсүрэнг урьж лазер эмчилгээний талаар ярилцлаа. Түүний хувьд  2014 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг хүний их эмчээр төгссөн, 2016-2018 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг арьсны эмчээр суралцаж мэргэжил дээшлүүлж, 2018-2019 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг ДОХ/БЗДХ-ын эмчээр нарийн мэргэшлээр эзэмшсэн аж.

-Лазер эмчилгээ нь арьс гоо заслын салбарт голлох эмчилгээнүүдийн нэг байдаг шүү дээ. Тиймээс хоёулаа лазер гэж юу вэ? Ямар төрлийн лазер эмчилгээ байдаг талаар яриагаа эхлэх үү?

-За тэгье. “LASER” гэдэг нь Light Amplification by the Stimulated Emission of Radiation гэсэн утгатай англи үгнүүдийн товчлол юм. Лазер нь өдөөгч орчноосоо хамаарч хатуу лазер, шингэн лазер, хийн лазер, хагас дамжуулагч лазер гэж ангилагддаг боловч үйлчлэх долгионы урт, хэрэглэх зориулалт, хүчин чадал болон үнэ өртгөөс хамаараад маш олон төрөл байдаг. Үүнд: Rubi, Alexandrite, Diode, Nd:YAG, Er:YAG, CO2 зэрэг олон төрлийн лазерууд байдаг. Лазер нь гэрлийн болон дулааны энергийн тусламжтайгаар арьсан дээр үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чадамжтай аппаратын эмчилгээ юм.

-Арьсны ямар асуудалтай үед лазер эмчилгээ тохиромжтой байдаг вэ?

-Лазерын гэрлийн долгион нь арьсанд үүссэн хялгасан үрчлээ, сэвх нөсөө толбо, батганы дараах сорвижилт, нүхжилт, хамар, хацрын өргөссөн судасжилт, илүүдэл үс, үү, мэнгэ, ургацаг зэрэг арьсны асуудлуудыг эмчлэхэд илүү үр дүнтэй.

-Дээрх олон төрлийн лазеруудаас танай эмнэлэгт ямар лазерын аппаратууд байгаа вэ?

-Манай эмнэлэгт одоогоор хамар, хацрын өргөссөн судасжилт багасгах 980нм урттай долгион гаргадаг Diode лазер, илүүдэл үсний ургалт зогсоох DPL гэрлийн эмчилгээ, үү, мэнгэ, ургацаг авах СО2 лазер, арьс шинэчилэх, чангалж, нүхжилт багасгах fractional СО2 лазер зэрэг аппаратуудаар үйлчлүүлэгч нартаа үйлчилж байна.

-Манай эмнэлэгт хийгдэж буй СО2 fractional лазер нь Солонгос улсын SNJ группын олон жилийн туршилт, судалгааны дүнд 2020 онд үйлдвэрлэгдсэн, шинэ загварын лазерыг манайх эмчилгээндээ нэвтрүүлээд байна.

-Энэ лазерийн давуу тал нь юу вэ?

-Манай CO2 fractional лазерын давуу тал нь лазерын хүч нь хамгийн дээд цэгтээ гардаг хэдий ч  арьсанд үзүүлэх гэмтэл хамгийн бага байдаг учир үр дүн төдий чинээгээр сайн байдаг. Энэхүү лазер нь дулаанаар арьсанд үйлчилдэг учраас арьсны коллаген уургийн нийлэгжилтийг эрчимтэй нэмэгдүүлдэг.  Ингэснээр арьсны уян хатан чанар нэмэгдэж арьс чангарч илүү  залуу өнгөлөг арьстай болдог. Гуужсан арьсны цаанаас шинэ арьс гарч babyface, newface төрхийг бүрдүүлдэг.

-Лазер эмчилгээг хийхэд улирал чухал гэдэг шүү дээ. Ямар улиралд илүү тохиромжтой вэ?

-Нарны шууд тусгал багатай хүйтэн сэрүүний улирал буюу намар, өвлийн улиралд лазер эмчилгээ хийвэл илүү зохимжтой байдаг. Яагаад гэвэл СО2 fractional лазер нь арьсны үндсэн гурван давхаргын хамгийн гадна давхарга буюу өнгөн хөрсийг гуужуулдаг. Гуужсан арьс 28-30 хоногт дахин нөхөн төлждөг. Энэ хугацаанд нарнаас өөрийгөө хамгаалж, аль болох нарны гэрэлд бага өртөх шаардлагатай.

Гэхдээ манай эмнэлэгт үсний ургалт зогсоох DPL гэрлийн эмчилгээ, судасны Diode лазер, үү, мэнгэ, ургацаг авах СО2 лазер нь улирал хамаарахгүй хийгддэг.

-СО2 fractional лазерэмчилгээний үедөвддөг үү?

-СО2 fractional лазер эмчилгээний үед хэсэг газрын өвчин намдаах тос тавьдаг учир өвдөлтгүй, бага зэргийн ирвэгнэх, хорсох мэдрэмж төрдөг.

-СО2 fractionalлазер эмчилгээний дараа арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Лазер эмчилгээний дараах эхний 2 хоногт бага зэрэг улайж, хавагнана. 2-3 дахь хоногоос арьсанд тав үүсэж, үүссэн тав 5-10 хоногт бүрэн гуужиж, шинэ арьс гарч ирдэг. Үүний үр дүнд нь арьсны өнгө жигд цайрч, нүхжилт, нөсөө толбо бүдгэрч, хялгасан үрчлээ тэнийж, арьс чангардаг. Арьс шинэчлэгдэж яг л жаахан хүүхдийн арьс мэт зөөлөн булбарай болдог.

-СО2 fractional лазерын эмчилгээг ямар давтамжтай хийдэг вэ?

-Юуны түрүүнд мэргэжлийн эмчид үзүүлж арьсны ямар асуудал байгаа, мөн энэ эмчилгээ нь тухайн үйлчлүүлэгчид тохиромжтой эсэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. СО2 fractional лазерыг 28-34 хоногийн зайтай хийх нь хамгийн тохиромжтой байдаг бөгөөд энэ хугацаанд арьс бүрэн нөхөн төлжиж чаддаг байна. Лазерт орох давтамж нь тухайн хүний арьсны онцлог, арьсны асуудлаас хамаараад янз бүр байдаг. Арьсны өнгө сэргээх зорилгоор 1-2 удаагийн давтамжтай, батганы сорвижилт, нүхжилт, үрчлээ, нөсөөжилтийн үед 3-4 удаагийн давтамжтай орох шаардлагатай. Лазер эмчилгээг арьс чийгшүүлэх болон нөхөн сэргээх тарилга эмчилгээтэй хавсарч хийвэл илүү үр дүнтэй.

-Лазер эмчилгээнийдэглэм гэж байдаг уу?

-Лазер эмчилгээний дараа барих дэглэм бол хамгийн чухал зүйл байдаг. Хамгийн наад зах нь хувийн ариун цэвэр сайн сахиж, бохир оруулахгүй  байх шаардлагатай. Ингэснээр хоёрдогч халдвар авахаас урьдчилан сэргийлнэ. Арьсны өнгөн хөрс гуужсан учраас SPF30+ хамгаалалтай нарны тос түрхэх, лазерын дараа арьс хуурайшдаг учраас нөхөн сэргээх, чийгшүүлэгч тос сайн түрхэж, арьсыг маш сайн чийгшүүлж байх шаардлагатай. Мөн үүссэн тавыг албаар үрж, хуулж авахгүй байх, хүчтэй гуужуулагч хэрэглэхгүй байх зэрэг тодорхой дэглэмийг барих шаардлагатай болдог.

Хүн бүрийн арьсны онцлогт тохирсон зөвлөгөөг манай эмнэлгийн нарийн мэргэшлийн эмч нар танд зөвлөх бөгөөд манай эмнэлэгт чанартай аппарат, мэргэшлийн түвшиний эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.

Манай хаяг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, худалдааны төвийн баруун талд, UB tower 6 давхарт, 602 тоот.

Холбоо барих утасны дугаар 99055848, 99645848, 80905848, 99025081

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайхнаа
Мундаг эмч шүү, лазер эмчилгээнд орсон санаснаас хурдан үр дүнд хүрсэн. Эмчилгээнд ороонд 4 хоногтоо тав нь унаж, хэвийн болсон. Пүрэв гарагт ороод даваа гарагт ажилдаа асуудалгүй явсан. Баярлалаа.
2020/12/10 192.82.64.215