8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу 12 жолоочийг илрүүлж 101 хүнийг эрүүлжүүлэв

2020-12-09 16:01:14

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 09-ны өдөр нийт 723 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 56, хулгайлах гэмт хэргийн 11 дуудлага бүртгэгдсэн байна. 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, эрүүлжүүлсэн 101, хүний биед халдсан 30, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн улмаас гэмтсэн 13, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах зөрчил үйлдсэн 46, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 39 дуудлага иржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл