8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын орон сууцны байгууллагуудын форум боллоо

2020-12-10 11:09:00

Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдах уг арга хэмжээ энэ жил Олон улсын орон сууцны байгууллагуудын форум болж өргөжин, цахим хэлбэрээр өнөөдөр  /2020.12.09/ боллоо.  Энэ удаагийн форумыг Сөүл хотын орон сууцны корпорац зохион  байгуулж байгаа бөгөөд  Монгол Улс, Австрали Улс,  Япон Улс, Бүгд Найрамдах Франц улс,  БНСУ,  Тайландын Вант  Улс, Бүгд  Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчид  оролцов.   Форумаар халамжийн орон сууц, орлогод нийцсэн орон сууцны бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах  цаашлаад орон сууцжуулалтын зөв бодлогоор хотын эдийн засагт сайнаар нөлөөлөх улс орнуудын шийдэл болон туршлагыг солилцдог билээ.

Энэ удаагийн форумаар орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, орлогын хувьд холимог хэлбэрээр оршин суух бодлогыг дэмжих талаар хэлэлцэв.  Учир нь дэлхийн олон хотуудад орон суууцжуулах бодлого буруу хэрэгжсэнээс орлого багатай иргэд нэг дор төвлөрч, түүнийг дагасан хүндрэлүүд үүсч байгаа юм.  Тиймээс энэхүү асуудлыг бодлогын хэмжээнд хэрхэн шийдвэрлэх талаар Олон улсын орон сууцны байгууллагуудын форумаар хэлэлцсэн гэж Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл