ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА " Өчигдөр нийт 21470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Нийслэл хотод таван тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлын давтан шинжилгээнээс илэрчээ. Харин үлдсэн ганц халдварын тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагчаас илэрсэн байна. Улмаар нийслэл хотод халдварын батлагдсан нийт тохиолдол 132 боллоо. Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлээс бусад аймгуудад халдвар нэмж илрээгүй" гэсэн мэдээллийг өглөө.
А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод таван шинэ тохиолдол бүртгэгдлээ
2020-12-10 11:20:51