8o
Улаанбаатар хот
mobile menu

"ТТ Жевико" компанийн гурван ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-12-11 11:53:23

Өмнөговь аймгийн Цогтцэций сумруу явж байсан уул уурхайн компанийн ажилчдаас түргэвчилсэн оношлуураар коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн билээ.Тэгвэл "ТТ Жевико" компанийн ажилчид байсан бөгөөд гурван ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээллээ.

Уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын 600 гаруй ажилтан ээлж солигдож ажиллахаар өчигдөр (2020.12.10) 16:00 цагийн үед Улаанбаатараас хөдөлсөн ба тэднийг замд явах хугацаанд ажилтны шинжилгээнд коронавирусийн халдварын сэжигтэй байдал илэрсэн тул автобуснуудыг буцаан татаж, PCR шинжилгээний хариу хүлээх зохицуулалт хийсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
оюу толгой 14 мянган ажилчинтай нэг хоолонд орхоороо 7 сянган хүн бараг зэрэг хооллож байдаг тэр зай барих тухай ярих юм биш ширээнд шахзалдаад л сууна шүү дээ
2020/12/11 183.177.99.230