8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2020-12-14 09:30:00

Төрийн ордонд

“Их Монгол” танхимд: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан тус тус цахим хэлбэрээр болно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 

10:00 цагт УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болно. Жич: /Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн/

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд

14:00 цагт Ерөнхий сайдын тэргүүлдэг "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ноос Эрүүл мэндийн яам, Цэргийн төв эмнэлэгт хандив гардуулна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл