8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймагт БАТЦЭНГЭЛ СУМААС БУСАД СУМДЫН, СУМ ХООРОНД зорчих хөдөлгөөнийг нээлээ

2020-12-14 13:02:00

Архангай аймгийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо.

Хурлаар Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор Батцэнгэл сумаас бусад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Хурлын эхэнд Онцгой байдлын газрын дарга Хурандаа Д.Эрдэнэбаатар "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж коронавирусийн халдвараас хамгаалах, хариу арга хэмжээ авч ажилласан талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

Батцэнгэл суманд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлүүлж хөл хорио тогтоох үйл ажиллагааг сулруулахгүй байх

Батцэнгэл сумаас бусад 18 сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж хязгаарлалт тогтоох, зарим үйл ажиллагааг нээж ажиллуулах аймгийн Засаг даргын захирамж гаргах

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэх аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнд хяналт тавьж байгаа постуудыг буулгах

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг Ковид-19 халдварын голомттой нутаг орноос ирж байгаа иргэдийн PCR шинжилгээний бичиг, биеийн байдалд хяналт тавьж нэвтрүүлэх байнгын пост ажиллуулах

Үйл ажиллагааг сэргээж байгаа байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлага хангасан аж ахуй нэгжийг үе шаттайгаар нээж ажиллуулах зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын газарт олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Ингэснээр Архангай аймгийн хэмжээнд халдвар бүртгэгдээд буй Батцэнгэл сумаас бусад сум бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулан, аймаг дотроо хөдөлгөөн хийх, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх зэрэг асуудал нь Засаг даргаар захирамжаар зөвшөөрөгдөж байгаа юм. Мөн өнөөдрөөс эхлэн голомтын бүсэд тусгаарлалтад байсан Батцэнгэл суман дахь ойрын хавьтлын 70 гаруй иргэн тусгаарлалтаас гарч 14 хоногийн гэрийн тусгаарлалт, хяналтад шилжинэ. Эдгээр иргэд нь батлагдсан тохиолдлын эхний өдөр буюу 11 сарын 27-ноос эхлэн тусгаарлалтад орсон бөгөөд тусгаарлалтын хугацаанд гурван удаагийн давтан шинжилгээ авч бүгд СӨРӨГ гарч, гэрийн дэглэмд шилжлээ.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ НЭЭХ САЛБАР

Ахуйн хэрэглээний төвлөрсөн барааны тасаг

Барилгын материалын худалдаа

Модны зах

Цайны газар /нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх/

Кофе шоп

Хувцас захиалга, засвар

Гутал захиалга, засвар

Гэр ахуйн тавилга захиалга, засвар

Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар

Нүдний шилний захиалга, засвар

Цоож, түлхүүр засвар

Хэвлэлийн газар, каноны үйлчилгээ

Хими цэвэрлэгээ, угаалга

Гэрэл зураг

Эд бараа түрээслэх үйлчилгээ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/

Авто засвар /агрегат, кузов/

Дугуй засвар

Автомашины угаалга

Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материалын худалдаа

Барилга засвар

Тусгай нөхцөл шаардаж нээх газрууд

Ресторан

Кафе

Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар

Такси үйлчилгээ

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ БУЮУ ХОРИГЛОХ САЛБАР:

Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад төвлөрсөн барааны захын худалдаа

Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

Бүх төрлийн баар /диско, караоке, билльярд, паб-энгийн/

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

Спортын арга хэмжээ /цаны бааз, заал, билльярд, фитнес, бүжиг, иогийн клуб/

Саун, бассейн

Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

Үсчин, гоо сайхан

Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолн ыцэг

Нийтийн халуун ус

Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ

Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment