8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгааны тарифт тоолуур зуны цагийн хуваарьт шилжинэ

2016-03-30 07:30:00

Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийн тооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчилж байхаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшилна. Тодруулбал өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл