8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2020-12-14 13:24:58

Булган аймагт өчигдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, тус аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн “Цагаан гол” гэдэг газар 12.13-ны өдрийн 08:11 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл