Монгол Улсын Засгийн газраас энэ оны арванхоёрдугаар сарын 01-ээс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл айл, өрх зарим аж, ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэрийг гаргаад буй.
Иймд цахилгааны төлбөрийг бүрэн чөлөөлж, шахмал түлшний үнийг бууруулсантай холбогдуулан иргэд, ААН байгууллагуудад гал түймэр гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд,
- Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх
- Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх
- Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх
- Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх
- Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх
- Сайжруулсан шахмал түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.