8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын мөс цөмөрч, хоёр хүн автомашинтайгаа живж амиа алджээ

2020-12-15 09:00:00

Голын мөс цөмөрч, хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар Королла загварын суудлын автомашин “Эг”-ийн голын мөсөнд цөмөрсөн, бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж автомашиныг татан гаргаж, машин дотор байсан тус сумын харьяат 30 настай, 37 настай эрэгтэй нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл