8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнээр “наадаж” буй Б.Батбилэг

2015-11-24 08:26:00

Тавантолгойн асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Ингэж анхаарлын төвд оруулж,200 гаруй хүний амь амьдралыг шийдэж өгсөн хүн нь өдгөө эмнэлгийн орон дээр шархаа тэсвэрлэн тарчилж байна. “Хань минь арга мухардахаа л өөрийгөө золиослосон” хэмээх эхнэрийн өчил “Байдаг л зүйлийн төлөө өөрийгөө шатаалаа” гэх даргын басамжлал өнөөгийн монголын нийгэм ямар харгис, ямар ороо бусгаа болсоныг тод харуулах шиг. Хэдэн жилийн өмнө Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан  “Гал үндэстэн” холбооныхны үйлдэл  нийгмийг тэр чигт нь цочроож байв. Олон нийтийг айдаст автуулсан энэ хэрэг шүүх шатны байгууллагуудаар дамжин, Ц.Мөнхбаярт хяналтын шатны шүүхээс 7 жил оноосноор өндөрлөсөн. Гэтэл хэд хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж өөрийгөө галдаж олон нийтийг дахин цочирдуулав. Мэдээж Ч.Мөнхбаярын буу шийдэм агссан явдлыг С.Эрдэнийн өөрийгөө шатаасантай харьцуулах нь зохимжгүй ч тэдний тэмцэл тэвчиж тэвчиж, тэсэрнэ  гэх нэг замаар өрнөснөөрөө ижил юм. Үнэхээр болохгүй байгаа зүйлийн төлөө тэд тэмцсэн. Дуу хоолойгоо өөрийн чадах хэмжээнд хүртэл гаргасан.

Гэвч тэдний тэмцэл нь туйлдаа хүрсэн. Эд хөрөнгө, эрх мэдлийн өмнө хүчин мөхөсдсөн юм. Харамсалтай нь эдгээр хэргүүдийг нийгэм даяараа шүүн хэлэлцэж, эцэст нь гэнэтийн үйлдэл  хийгчид хэргийн  буруутан болдог жишиг бий. Эхлээд Ц.Мөнхбаяр шүүхээс ял сонссон.

Харин түүний араас “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг оруулахаар санаархаж байгаа нь гутамшигтай.  

Аймшигт хэрэг гарсаны дараах нь Ерөнхий сайд яаралтай хуралдаан хийж, "Эрдэнэс таван толгой" компаний захирал УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг албан тушаалаас нь чөлөөлсөн.  Тухайн үед “Ерөнхий сайдыг хэлэхээс өмнө би дотроо ажлаа өгөхөөр шийдчихсэн байсан” хэмээн хийрхсэн энэ эрхэм өнөөг хүртэл өөртөө хир халдаахгүй бусдад нялзаасаар явна. Ажлаа өгсөнийхөө дараа хүртэл Оюутолгой компани 300 ажилчнаа зэрэг халж байхад 200 ажилтан хятад компанид шилжүүлэхийн төлөө юун сүртэй юм гэх утгатай ярилцлага өгч энэ нь сүүлийн долоо хоног хэвлэлийн хуудаснаас салсангүй. Оюутолгой халаад болоод байхад Тавантолгой яагаад болохгүй гэж байна.

Түүгээр ч барахгүй “Тавантолгой компани бүх төвшиндөө улстөрждөг болсон. Энэ улстөржилт нь эцэстээ ийм ноцтой байдлыг үүсгэлээ. Цаанаас нь хатгаж байсан хүн байсан үгүй би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ С.Эрдэнээ даргын гаргасан үйлдэл маш ноцтой зүйл. Цалингаа өөр компаниас авчих гэсний төлөө өөрийгөө шатаалаа” гэж байна.

Өөрөөр хэлбэл эмнэлгийн орон дээр шархтайгаа тэмцэж, хагалгаанд орж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнээр тэр хэвлэлээр дамжуулж “наадаж” байна. “Надад ямар ч буруу байхгүй” гэж тоть шиг давтан байна. Өрөөлийн төлөө өөрөө өөрийнхөө амь настай тэмцэж байгаа түүнийг дуугарах ч чадалгүй гэдгийг мэдсээр байж, даапаалж байна, тэр.

Компаний захирал ажилчдынхаа эв нэгдэлийг хангаж ажиллах нь эрхэм үүрэг. Тиймдээ ч асуудлыг хурцдуулахгүй шийдэх нь түүний ажил. Гэвч Б.Батбилэг түүнийг шийдэх нь байтугай  гадарлаачгүй суусныхаа төлөө албан тушаалаа өгөх ёстой. Тэр ч бүү хэл хариуцлага хүлээх ёстой. Гэтэл тэр өөрөөсөө болж өөрийгөө шатаасан гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхээр зэхэж байна. Өөрийнхөө алдааг өрөөлд тохож, нэр цэвэр үлдэхээр санаахраж байна. Бас алдсан албан тушаалынхаа араас амь тавин харуусч байна.

Тэр нэртэй хүний зүстэй хүү байж болно. Ирэх сонгуульд нэр дэвшихээр итгэлт намаасаа квот авсан ч байж мэднэ.  Гэвч муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ. Хариуцлага алдаж, хүний амь нас яригдах хэмжээнд хүртэл асуудлыг хурцдуулсан хүн иргэдийн итгэлийг олж, төрд ажиллаж чадах уу. Түүний талаар хэвлэлд бишгүй л мэдээлэл гарсан. Аавынхаа нөлөөн дор албан тушаал хүрсэн гэдэг нь ч ортой. Учир нь тэрбээр өмнө нь 2008 оны сонгуульд Иргэний Зориг намаас нэр дэвшиж байсан ч ялагдсан. Харин 2012 оны сонгуулийн өмнө АН-ын “Мөнх тэнгэр” фракцитай нэгдэж, аавынхаа араас бизнес хөөж, дараа нь улс төрд хөл тавьж яваа нэгэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол хүн
Өнөөдрийн Монголын төрийн үнэн нүүр царай энэ, дарга сайд, нөлөө бүхийнөхөд үр хүүхдүүдээ төрийн мөнгөөр дэлхийн аль өндөр төлбөртэй их, дээд сургуульд явуулдаг . Тэд нар нь төгссөн болж ирээд бас шууд дарга захирал хийдэг байдлын тод жишээ ..............
2016/01/04 103.17.108.42
Иргэн
Ажилчдаа хайрлаж чадахгуй хун дарга удирдагч байж хэзээ ч чадахгуй. Эхлээд ереерийгее засах хэрэгтэй. Сайн нэрийг хусэвч ирэхгуй, муу нэрийг хусавч арилахгуй.
2015/12/23 103.17.108.42