8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрөвдүгээр сард татварын багтаан буцаан олголтыг өгнө

2016-03-30 07:49:00

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын хүрээнд өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Ерөнхий сайдыг очиход НӨАТ-ын баримт хэвлэх машины үнэ тариф, баримтын бүртгэл болоод урамшуулалт сугалааны талаар албаныхан мэдээлэл өгсөн юм.

НӨАТ суутган төлөгч найман мянган аж ахуй нэгж НӨАТ-ын хуульд бүрэн хамрагдсан байна. Харин суутган төлөгч биш жижиг дэлгүүр, лангууны 34 хувь нь НӨАТ-ын баримт олгодог болжээ. www.ebarimt.mn сайтад нийтдээ 411 мянган иргэн бүртгүүлжээ.

Ерөнхий сайдын зүгээс дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг олгох үүргийг Гааль, татварын ерөнхий газарт өглөө. Хуульд заасан хоёр хувийн буцаан олгохын тулд зургаан тэрбум төгрөг шаардлагатайг Сангийн яамнаас тодотгосон юм. Тиймээс энэ хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яам тооцож улсын сангуудаас олгох юм байна. НӨАТ-ын буцаан олголтоо www.ebarimt.mn бүртгүүлсэн дансаар дамжуулан авах тул дансны дугаараа үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэв таны данс зөрүүтэй байвал яаралтай засах арга хэмжээ авахыг Гааль, татварын ерөнхий газраас санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл