8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцанд гал гарч гурван настай хүүхэд амиа алдав

2020-12-15 15:30:00

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 дүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлага 2020.12.14-ний өдрийн 10:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:59 цагт очиж, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт Ц/7 настай, эрэгтэй/, Д /3 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн ч гурван настай Д эмнэлэгт очих замдаа нас баржээ.Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл