8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто замын ачааллыг бууруулах чиглэлээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо

2020-10-01 17:00:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд оролцож, холбогдох албаны хүмүүс шат дараатай тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Хуралдаанаар холбогдох мэргэжлийн байгууллагууд авто замын хөдөлгөөний нөхцөл байдал болон цаг үеийн асуудлуудаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын зүгээс өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, тодорхой цагуудад түгжрэл үүссэн гэдгийг хэлж байлаа. Мөн цаашид хөдөлгөөн зохицуулалтад анхаарч ажиллах, нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түгжрэл үүсгэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох шаардлагатай байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хэлсэн юм.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ямар ажлуудыг шат дараатай хийж ажиллах судалгаа, тооцооллоо нарийн гаргаж танилцуул. Мэргэжлийн байгууллагууд бүгд хамтарч ажилла. Тодорхой ажлууд хийж байгаа хэдий ч цаашид анхаарах зүйлүүд байна. Ямар зохицуулалтуудыг хийж болох байна, бүх хувилбараа гаргаж яаралтай танилцуул” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл