8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ

2020-11-18 19:00:00

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа.

Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа.

Үүнээс:

  • Ариутгал хийгдсэн – 589
  • Жолоочийн бүхээгт хаалт хийсэн- 483
  • Зай барь тэмдэглэлтэй эсэх - 589
  • Жолоочийн хамгаалах хувцастай эсэх- 70 тээврийн хэрэгслийн жолоочид хангалт хийсэн байна.

Мөн ариутгал үйлчилгээний Шинэ ариусгал ХХК-ийн 3 багклорсефт -17 /0,02 % проценттэй/ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгалыг хийсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл