8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Балжинням: Төвийн бүсийн эрчим хүчний систем аваарын нөхцөлд ажиллаж байна

2020-12-16 10:28:58

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахилгаан, дулаан, усны төлбөрийг 12-р сарын 1-нээс 2021 оны долоодугаар 1-нийг хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарсан даруйд орон даяар эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн талаар албаны хүмүүс мэдээлэл өгч байгаа юм. Дээрх асуудлаар Деспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням дараах хариултыг өглөө.

Тэрээр, Монгол Улсын нийт газар нутгийн 70-80 хувийг эрчим хүчээр хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал өнөөдрийн /2020.12.14/ 18.00 цагийн байдлаар 1218 МВт хүрсэн нь ачаалал эрс нэмэгдэж, ослын нөхцөлд хүрсэн үзүүлэлт. Үүний 777 МВт-ыг Улаанбаатар хот хэрэглэж байгаа нь хяналтын самбарт улаан өнгөөр тэмдэглэгдэн харагдаж байна. Манай улс ОХУ-аас 235 МВт эрчим хүч авч эхэллээ. Төвийн бүсийн эрчим хүчний систем эрчим хүчний огцом өссөн хэрэглээнээс болж аваарын нөхцөлд ажиллаж байна.

Хэрэв техникийн хүчин чадлаас давсан тохиолдолд цахилгааны станцын автомат системүүд ажиллаж, тоног төхөөрөмжөө хамгаалахын тулд хэрэглэгчдийн цахилгааныг таслахаас аргагүй болдог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл