Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт 2015 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө нэгэн ноцтой хүн амьны хэрэг гарчээ. Тодруулбал, сэжигтэн Батхуяг овогтой Чинзориг гэх этгээд 23 настай оюутан хүүгийн шанаа руу хайчаар бүлж зэрлэгээр амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна. Одоо хэрэг мөрдөн байцаатын шатанд явж байгаа бөгөөд сэжигтэн Б.Чинзориг сэтгэцийн өвчтэй гэсэн онош тогтоолгон хэргээс мултрах зорилготой байгаа талаар ар гэрийнхэн мэдээллээ.
Ингээд талийгаач хүүгийн ээж Л.Мөнхтуяатай тухайн хэргийн талаар ярилцлаа.
-Талийгаач юунаас болж амиа алдав. Тухайн өдөр юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2015 оны оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Б.Чинзориг гэх этгээд миний 23 настай оюутан хүүг шанаа руу хайчаар бүлж, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн төлөө би хөдөө байсан мал, ар гэрийнхэнээ хаяад 1500 км цаанаас ирлээ. Хотод ирээд хууль шүүхийн байгууллага, Шархадны эмнэлгээр явлаа. Ахиц дэвшил гарч байгаа юм алга. Хүүгийн минь амь насыг хөнөөсөн Б.Чинзориг Ховд аймгийн цагдаагийн хэлтсийн гадаа мэдүүлэг өгөх гээд зогсож байхдаа өөрийн төрсөн эгчтэйгээ “За одоо би гарцгүй боллоо. Энэ хүүхэд цус их алдсан, тэсэхгүй нь. Одоо сэтгэцийн өвчтэй гээд зүтгэе” гээд ярьж байсаныг хүүгийн найз хажууд нь сууж байгаад сонссон гэсэн. Тэрбээр өнөөдөр сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гаргуулчихаад явж байна.
-Тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа Батхуяг овогтой Чинзориг гэж хэн бэ. Танай хүүхэдтэй ямар холбоотой байсан вэ?
-Манай хүүхэд Ховдын багшийн дээдийн компюътер программ хангамжийн гуравдугаар курсын оюутан байсан. Миний хүү оюутаны байранд амьдардаг байв. Харин Б.Чинзориг бол тухайн оюутны байрыг хариуцдаг байсан. Тодруулж хэлэхэд тухайн оюутны байр нь сэжигтэний ээжийнхэн нь хувийн эмнэлэг байсан юм. Ээж нь шинэ эмнэлэг байгуулаад хуучин эмнэлгийн байраа оюутны байр болгосон юм байна лээ. Тэр оюутаны байрыг Б.Чинзориг хариуцдаг бөгөөд хөлс мөнгө нь авдаг байсан. Өнөөдөр сэтгэцийн өвчтэй хэмээн худал дүгнэлт гаргуулчихаад байгаа Б.Чинзориг нь хоёр их дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй дээд боловсролтой нэгэн. Гэр бүл төлөвлөлтийн магистар хүн байгаа. Хуульчийн сонгон шалгаруулалтанд гурван ч удаа орж байсан. Б.Чинзориг миний хүүхдийг санаатай хөнөөчөөд өнөөдөр өөрийгөө сэтгэцийн өвчтэй мэтээр ярьж, хэргээс мултархыг санаархаж байна. Хэрэг гарах өдөр хүртэл нэг ч удаа сэтгэцийн эмчид үзүүлж байгаагүй, 2001 онд жолооны курс төгсөөд зүгээр л жолоо бариад явж байсан хүн өнөөдөр гэнэт сэтгэцийн өвчтэй болчихлоо.
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юу. Сэжигтэнийг сэтгэцийн өвчтэй эсэхийг Шархадны эмнэлэг тогтоосон уу?
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Сэжигтэний сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоох ажил л үлдээд байна. Өмнө нь хотод шархадны эмнэлэгт сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоолгосон. гэсэн боловч хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлтийг Шархадны эмнэлэг гаргасан. Гэтэл тархины бичлэг хийлгэхэд бүгд эрүүл гэж гарсан байна лээ. Эрүүл гэж гарчихаад байхад Шархадны эмч нар ямар үндэслэлээр хэрэг хүлээх чадваргүй гэж үзэж байгаа юм. Өмнө нь үзүүлж байсан нэг ч карт байхгүй, нэг ч удаа эмчид үзүүлж байгаагүй хүнийг хэргээс мултлах гээд яагаад зүтгээд байгаа юм бэ? Тухайн хэрэгт хөндлөнгийн нөлөө маш их орсон. Хоёр дахь удаагаа сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоолгохоор Б.Чинзоригийг авчирсан бөгөөд Шархадны эмнэлгийн хууль тогтоох тасагт байгаа.
-Хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлтийг ямар эмч гаргасан юм бэ. Б.Чинзориг өмнө нь Шархадны болон харъяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд байсан уу. Эрүүл хүнийг ямар шалтгааны улмаас сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гаргах болов?
-Хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлтийг Шархадны эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Ганчулуун, Их эмч Д.Лянхуа, Н.Отгон нар хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гаргасан. Сэжигтэн Б.Чинзоригийн нагац эгч Л.Бадамжав нь Шархадны эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Ганчулуун, Их эмч Д.Лянхуа, Насанцэнгэл нартай 20-иод жил хамт ажиллаж байсан, шүүх сэтгэц гэм судлалын магадлан шинжээчээр 7 долоон жил ажилласан хүн байдаг. Энэ нь эрүүл хүнийг сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гаргуулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тухайн үед юу болсоныг хамт байсан оюутан, болон манаач нь бүгдийг харсан гэрчилж байгаа. Харамсалтай нь сэжигтэний ээж гэрч болох хүүхдүүдийг сүрдүүлсэн, мэдүүлэгээ ингэж өг хэмээн дарамталсан талаар бидэнд хэлсэн. Тухайн хэрэг болсоны дараагаар манай хүү эмнэлэгт хүргэгдэж очсон байсан. Гэтэл хойгуур нь цагдаа ирэхээс өмнө нөгөө сэжигтэн Б.Чинзориг бүх нотлох баримтаа устгасан, кордиороор урссан цус, өөрийнхөө тавчикийг угаасан байсан. Хэрэг үйлдсэн хайчаа цоожтой хаалга онгойлгоод цонхны гадна талын тавцангийн доор нуусан байсаныг цагдаа нар олсон байсан.
Дүгнэлт хийсэн эмч нартай уулзсан уу?
Шархадны эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Ганчулуунтай уулзах гээд очсон боловч гадаад явсан байсан. Тухайн үед орлож байсан Насанцэнгэл гээд хүнтэй уулзахаар өрөөнд ороод ямар хэргээр явж байгаагаа танилцуулж байтал “Гадаадаас О.Ганчулуун эмч залгаж таарсан. Тэгээд л шууд нөгөө хүмүүсийн ар гэрийнхэн миний өрөөнд ороод ирсэн надтай уулзаж байна” гэж ярьсан. Тэр яриаг сонсоод итгэлээ алдсан, бүгд хоорондоо холбоотой байсан. Одоо эхний дүгнэлт хийсэн эмч нараас өөр эмч нараар дүгнэлт хийлгэх хүсэлтэй байгаа. О.Ганчулуун эмчийн ажил үүргийн хувиар нь шинжээч нараа томилох үүрэгтэй юм байна лээ. Өөрөө томилдог хүн яагаад дүгнэлт хийх багт орох болов. МУ-д 80 эмчээс 33 эмч л шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг юм байна. Сэжигтэний нагац эгчтэй хамт ажиллаж байсан хүмүүс яагаад дүгнэлт хийв. Эрүүгийн том хэрэг дээр ингэж ажиллаж болохгүй учраас хариу нэхэмжлэл гараад байгаа.
-Хэрэг явдал болсоноос хойш сэжигтэн болон ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Хүүгийн ажил явдалыг хийгээд сууж байхад Б.Чинзоригийн ээж нь манай хүүхэд хүн алаагүй, хайчаар бүлсэн нь үнэн. Гэхдээ амь насыг хохироогүй гэж дарамталж байсан. Энэ хэргийг үнэн мөнийг олохын төлөө мал заран байж хотод ирлээ. Ирээд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан , Шадар сайд Ц.Оюунбаатар нарт хандсан. Эхний дүгнэлт хийсэн эмч нарыг сольж, өөр шинэ баг томилон үнэн зөв бодьтой дүгнэлт хийхийг хүсэж байна.
Сэжигтэн Б.Чинзоригийн ээж аавын ажиллуулдаг хувийн эмнэлэг
Ийн нэгэн ноцтой хэрэг тус аймагт гаргасан байна. Харамсалтай нь сэжигтэн танил талаа ажиглан цоо эрүүл байж худал мэдүүлэг өгч, шинэ карт нээлгэн сэтгэцийн өвчтэй мэтээр өөрийгөө ярьж, хэлж мэдүүлэг өгч байгаа аж. Мөн өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээлэлээр сэжигтэн Б.Чинзоригийг хотод сэтгэцийн өвчтэй эсэхийг тодорхойлуулахаар явахад араас нь аав ээж нь банкнаас ихээхэн хэмжээний мөнгө аваад дагаад ирсэн талаар мэдээлэлсэн юм. Хоёр их дээд сургууль төгссөн, гэр бүл судлалын магистар хүн сэтгэцийн өвчтэй байж болох уу. Л.Мөнхтуяа эгч хотод энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэлүүлэхийн төлөө мал зарж задрал мөнгө хийж иржээ. Тэрбээр ирээд МУ-ын Ерөнхийлөгчөөс авахуулаад хууль шүүхийн байгууллагад хандсан байна. Түүний чин хүсэл нь сэжигтэн Б.Чинзоригийн нагац эгч Л.Бадамжавтай хамт ажиллаж байсан Шархадны эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Ганчулуун, Их эмч Д.Лянхуа, Насанцэнгэлээс нараас өөр хүн томилж, хууль дүрмийн дагуу зөв дүгнэлт гаргаасай хэмээн хүсэж байгаа аж. Бид дараагийн дугаарт "сэтгэцийн өвчтэй" хэрэг хүлээх чадваргүй хэмээх дүгнэлт гаргасан Шархадны эмнэлгийн эмч нарын талаар мэдээлэл гаргах болно.
Үргэлжлэл бий