8o
Улаанбаатар хот
mobile menu

Нисэх, Яармагийн чиглэлд цахилгааны хэрэглээ 54 хувиар өсчээ

2020-12-16 13:37:50

Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны үнийг 2021 оны долдугаар сарын 1-ний хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Өнгөрсөн хоногт цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн их буюу 54 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Цахилгааны хэрэглээний өсөлт:

  • Нисэх, Яармагийн чиглэлд 54 хувь
  • Зуслангийн чиглэлд 31 хувь
  • Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувь
  • Улаан хуаран, Амгалан чиглэлд 19 хувь
  • Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16 хувь
  • Дарь эх, Ганц худаг, 1, 3, 4-р хорооллын чиглэлд 9 хувь

Монгол Улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас авдаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment