8o
Улаанбаатар хот
mobile menu

800 мянган га талбайг тусгай хамгаалалтад авлаа

2020-12-16 15:10:00

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн  Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн  940 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулан өнөөдрийн байдлаар зорилтот талбайн 86%-ийг буюу 808 мянган га газрыг тусгай хамгаалалтад аваад байна.

Тодруулбал, энэ оны 4-р сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дэлгэрэх уулыг тусгай хамгаалалтад авсан бол Хужиртын-Идэрийн голыг өнгөрсөн 10-р сард орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Долооны хоолой, Эдрэнгийн нуруу, Цагаан дэрсний нуруу, Хүрэн цав, Хонгорын нуруу, Цагаан-уул хайрхан, Шир булагт, Зармангийн хооолой, Хараат хайрхан Цогт сумын нутаг Гичгиний нуруу, Баянтооройн бүрд, Баянхонгор аймгийн Баянцагааны нуруу зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment