8o
Улаанбаатар хот
mobile menu

Ачааны автомашинтай мөргөлдсөн ослын улмаас нэг хүн гэмтжээ

2020-12-18 15:44:46

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 133 дугаар сургуулийн зүүн талын зам дээр зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэт хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага 2020.12.17-ны өдрийн 17:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 17:12 цагт очиж “Хайжет” загварын ачааны автомашин, Приус-20 загварын автомашинтай мөргөлдсөнөөс жолооч З /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэт хавчуулагдсаныг 11 минут ажиллан аварч гарган ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл