8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д "Өршөөлийн сар" зарлажээ

2016-03-30 09:25:00

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-уудыг эхлүүлэхээр болсон байна. Өмнөд Солонгост хууль бусаар аж төрж буй иргэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр дуусталх есөн сарын хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Харин ирэх есдүгээр сараас хойш гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасч, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment